Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулагдлаа.

2015-11-22

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээнийг 2015 оны 11 дугаар сарын 22-ны өдөр ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-д зохион байгууллаа. Тэмцээн эрэгтэй эмэгтэй гэсэн 2 төрлөөр явагдаж, эхний 3 байрыг шалгаруулж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Тэмцээнд 12 сонирхогчид бүртгүүлснээс:
Эрэгтэй:
1-р байранд Жаргалант багийн иргэн Р.Дамдинсүрэн
2-р байранд Ангирт багийн малчин Т.Доржпүрэв
          3-р байранд Баян-Өлзийт багийн иргэн Н.Нацагдорж
Эмэгтэй:
1-р байранд Жаргалант багийн СӨБ-ийн багш Г.Мөнхзаяа
          2-р байранд Жаргалант багийн иргэн Ц.Хишигдугар
3-р байранд Жаргалант багийн СӨБ-ийн нярав Д.Алтантуяа нар тус тус байр эзлэв. Тэмцээнээс шалгарсан шатарчдад аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох УИХ-ын даргын гарын үсэгтэй эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%