Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

сумын “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлал” сургалтыг 2015 оны 11-р сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

2015-11-13

Азын сан, АНУ-ын ESEC-ll төслийн хүрээнд Онон-Улз хөдөлгөөн ТББ-ын оролцоотойгоор сумын “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлал” сургалтыг 2015 оны 11-р сарын 10,11-ний өдрүүдэд тус сумын Соёлын төвд  зохион байгууллаа. Сургалтанд ААНБ, Ойн нөхөрлөлийн нийт 25 төлөөлөл оролцлоо. 

Байгаль орчныг хамгаалах, биологийн төрөл зүйлийн унаган төрхийг алдуулахгүй хадгалан авч үлдэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх талаарх аргачлал, зөвлөмжийг онол, практик хосолсон хэлэлцүүлэгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Цаашид энэхүү аргачлал, зөвлөмжийн дагуу Байгаль орчны менежмент  төлөвлөгөө боловсруулах аргыг хурдавчлан нэн тэргүүнд ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөгөө 12 дугаар сардаа багтаан сумын ИТХ-ын ээлжит хуралдаанд оруулж батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%