Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Төлөөлөгчдийн манлайлал"болон "Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт сургалтанд хамрагдав.

2015-10-30

 УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулагдсан "Төлөөлөгчдийн манлайлал" сургалт 10 -р сарын 27-ноос 28-ны өдрүүдэд , "Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт сургалт 10-р сарын 29,30-ны өдрүүдэд Чингис хотод зохион байгуулагдаж, тус сумаас ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч, Хороодын дарга , ИТХ-ын нарийн бичгийн дарга гээд төлөөлөгчдийн 40% нь буюу 8 төлөөлөгчид оролцож, Эмэгтэйчүүдийн манлайлал сургалтанд бүх эмэгтэй төлөөлөгчид оролцлоо.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн сэдэвчилсэн сургалт нь төлөөлөгчдийн манлайлал, Хурлын байгууллагаасаас бусад байгууллагатай харилцах хэлбэрүүд , аливаа асуудлыг хурлаар хэлэлцүүлэхээс өмнө судалгаа шинжилгээ хийх арга зүйг заах, Хурлын байгууллагын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан туршлага солилцох, орон нутгийн хөгжлийн бодлогын асуудлыг тодорхойлоход тооцоо, судалгаан суурилсан төлөөлөгчийн байр сууриа илэрхийлэх, бодлогын хорооны хурлаас гарах санал дүгнэлтийг боловсруулах зэрэгт хурлын байгууллагын төлөөлөгчид, ажилтны чадавхыг бэхжүүлэх  зорилготой үр дүнтэй сургалт байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%