Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Содном гүндүүлин хийдийн үйл ажиллагааг шинээр дахин эхлүүллээ.

2015-09-29

Норовлин нутгийн зон олны хүсэл тэмүүлэл, сум орны цаашдын заяа буяныг сүншиглэн тэгшитгэж явах Эртний түүхт Содном гүндүүлин хийдийн үйл ажиллагааг шинээр дахин эхлүүллээ. Өмнө нь тус сум нь энэхүү Содном гүндүүлин хийд гэсэн нэртэйгээр шашин номын үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд хуучин нэрээ дахин сэргээн хэрэглэхээр шийдвэрлэсэн.
2014 онд сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд хийдийн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд цаашлаад бүрэн ашиглалтанд оруулахаар төр хийгээд түмэн олон хамтран зүтгэж 2015 оны 10-сарын 29-ны өдөр нээлтээ хийлээ. Мөн сумын ИТХ-аар Буян-Арвижих нэртэй 9 хүний бүрэлдэхүүнтэй сүсэгтний холбоо шинээр байгуулдсан. Хийдийг дахин сэргээх үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулан ажилласан иргэд, бүтээн босгосон Д.Мөнхалдар тэргүүтэй ажлын баг, шашин номын эд зүйл, тохижилтын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн Эбэг ХХК-ны захирал Н.Ариунбилэг, хамт олон нийт хандив өргөсөн түмэн олондоо талархал илэрхийж ИТХ-ын дарга Д.Батбаяр үг хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%