Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Улзын Хурд-2015" зүүн бүсийн бага гурван насны уралдаалга зохион байгууллаа.

2015-05-07

Сумын Засаг даргын 2015 оны 05 сарын 01-ны өдрийн А/42 тоот захирамжийн дагуу “Улзын Хурд-2015” зүүн бүсийн бага гурван насны хурдан морины  уралдаалга 2015 оны 05-сарын 02-ны өдөр тус сумын төвд зохион байгуулагдлаа. Уралдаалгыг ИТХ, ЗДТГ, “Уран Дөш” уяачдын холбоо хамтран зохион байгууллаа. Уралдаалгад Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Баян-Уул, Баян-Дун, Дашбалбар, Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Хэрлэн, Батноров, Бэрх, Баян-Адарга, Дадал, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Төв аймгийн Архуст сумдын уяачид хурдан хүлгээ сойж оролцов.  
Хязаалан 51 тавхисанаас 1-р байранд Төв аймгийн Архуст сумын уяач Н.Эрхэмбаярын толин цавьдар, 2-р байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын уяач Ж.Батсүхийн хүрэн, 3-р байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын уяач Б.Мөнхбаясгалангийн хул, 4-р байранд Хэнтий аймгийн Хэрлэн сумын уяач Г.Дамдингийн хонгор, 5-р байранд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач А.Мөнхбаярын хонгор хязаалан тус тус айрагдав.
Шүдлэн 58 давхисанаас 1-р байранд Хэнтий аймгийн Хэрлэн сумын алдарт уяач Х.Застовын буурал, 2-р байранд Хэнтий аймгийн Дадал сумын алдарт уяач Б.Мөнхбатбокогийн ухаа, 3-р байранд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Ариунбилэгийн сартай хүрэн, 4-р байранд Дорнод аймгийн Баян-уул сумын алдарт уяач Г.Бөхчулууны зээрд, 5-р байранд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Б.Доржрагчаагийн хээр шүдлэн тус тус айрагдав.
Даага  51 тавхисанаас 1-р байранд Хэнтий аймгийн Дадал сумын уяач О.Цэндгомбын ухаа, 2-р байранд  Дорнод аймгийн Дашбалбар сумын уяач Б.Болор-Эрдэний цавьдар, 3-р байранд  Дорнод аймгийн Баян-уул сумын уяач Б.Цэдэнжавийн борлог, 4-р байранд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач О.Нямцэрэнгийн бор, 5-р байранд Хэнтий аймгийн Дадал сумын З.Доржпүрэвийн хүрэн тус тус айрагдлаа.
Уралдаалгыг Норовлин сумын нийт уяачид, “ЭБЭГ” ХХК, ОСНААҮГазрын дарга Ч.Бямбажав   нар ивээн тэтгэж оролцов.
Уралдаалгыг Эх орон ТВ бүрэн эхээр нь бичиж, баримтжуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%