17 дугаар жарны “ТИЙН ЯЛГУУСАН” хэмээгч “МОДОН ХОНЬ” жилийн Хаврын тэргүүн сарын шинийн дөрвөнд жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Улз Хурд-2015 ” хурдан азарга, их нас соёолон морины уралдаалга 2015 оны 02-сарын 22-ны өдөр тус сумын Баян-Өлзийт багт зохион байгуулагдлаа. Уралдаалгад Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батноров, Дадал сумдын уяачид хурдан хүлгээ сойж оролцов.
Азарга 31 тавхисанаас 1-р байранд Норовлин сумын Баян-Өлзийт багийн уяач Г.Бямбажавын Ухаа, 2-р байранд Онон багийн уяач Р.Бүүмэдэхийн ухаа халзан, 3-р байранд Баян-Өлзийт уяач Б.Пүрэвчулууны Бор, 4-р байранд Баян-Өлзийт багийн уяач Х.Баярбаатарын хүрэн, 5-р байранд С.Төмөр-Очирын Хул тус тус айрагдав.
Их нас 31 давхисанаас 1-р байранд Онон багийн уяач П.Аринболдын хээр, 2-р байранд Хөлөн буйр сумын Гомбосүрэнгийн халиун, 3-р байранд Хөлөн буйр сумын уяач Дашмөнхийн бор, 4-р байранд Жаргалант багийн уяач Э.Ган-Эрдэний ухаа халзан, 5-р байранд Баян-Өлзийт багийн уяач Н.Юрагийн хүрэн
Соёолон 28 тавхисанаас 1-р байранд Баян-Өлзийт багийн уяач бор, 2-р байранд Ангирт багийн уяач О.Түвшинтөгсийн ухаа, 3-р байранд Жаргалант багийн уяач Т.Даваадоржийн шарга, 4-р байранд Батноров сумын уяач Бадамцэрэнгийн бор халзан, 5-р байранд Баян-Овоо сумын Ж.Батаагийн хар тус тус айрагдлаа. Уралдаалгыг Аймгийн алдарт уяач Д.Батсайхан, Баян-Өлзийт багийн иргэд ивээн тэтгэж оролцов