Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Эх бичгээ эзэмших эхлэлийн жил"

2015-02-25

Аймгийн ИТХ-аас 2015 оныг “Эх бичгээ эзэмших эхлэлийн жил” болгон зарласантай холбогдуулан мөн сумын ИТХ-ын 01 сарын 06-ны өдрийн 01 тоот албан бичгээр ААНБ-ын дарга, эрхлэгч нарт зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын бага хурал, УИХ, Ерөнхий сайд, Боловсрол, Гэгээрлийн яамнаас гаргасан зарлиг, захирамж, тушаал тогтоолуудыг холбогдох байгууллагууд судлаж төлөвлөгөөндөө тусгаж ажиллаж байна. Улсдаа Монгол бичгээрээ хэдлэгдэн гарч байгаа төр засгийн тэтгэлэгт цорын ганц хэвлэл “Хүмүүн бичиг” сониныг ААНБ-ын ажилчид албан хаагчдаар захиалуулах ажил явагдаж, одоогоор нийт 87 ширхэгийг захиалаад байна. Мөн ЕБС-ийн суралцагчдын дунд захиалах хөдөлгөөн өрнүүлэн ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5096
3683 / 72%
884 / 17%
256 / 5%
273 / 5%