Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“АДУУЧИН-2015” тэмцээнийг 2015-02-05-ны өдөр Норовлин сумын Баян-Өлзийт багт зохион байгууллаа..

2015-02-05

Норовлин сумын харьяат аймгийн “АЛДАРТ УЯАЧ”-дын нэрэмжит жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сумын аварга шалгаруулах “АДУУЧИН-2015” тэмцээнийг 2015 оны 02 дугаары сарын 05-ны өдөр Норовлин сумын Баян-Өлзийт багийн Бадрахын талд, тус сумын адуучин залуусыг хамруулан зохион байгууллаа.

            Тэмцээнд баг тус бүрээс 6 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг бүрдүүлж, 4 багийн нийт 26 адуучид оролцлоо.

           Тэмцээн морь уургалах /морьтой/,  Морь уургалах /явган/, Уурга шүүрэх, Эмнэг булгиулах гэсэн төрлөөр явагдаж, хувийн үзүүлэлтээр 1-р байранд Баян-өлзийт багийн адуучин Б.Батгэрэл, 2-р байранд Баян-Өлзийт багийн адуучин Г.Пүрэвдорж, 3-р байранд Ангирт багийн адуучин А.Аз-Жаргал, 4-р байранд Онон багийн адуучин О.Сайхан, 5-р байранд Баян-Өлзийт багийн адуучин М.Бямбаюмчин нар шалгарлаа. Багийн дүнгээр 1-р байранд Баян-Өлзийт баг, 2-р байранд Ангирт, 3-р байранд Онон, 4-р байранд Жаргалант баг тус тус байр эзэллээ.

Хувийн үзүүлэлтийн 1-р байрыг Баян-Өлзийт багийн аймгийн сайн малчин, аймгийн алдарт уяач Л. Баасандорж ивээн тэтгэж   даагаар,  2-р байрыг Улсын сайн малчин, аймгийн алдарт уяач Л.Банзрагч эр хониор,  3-р байрыг сумын сайн малчин, аймгийн заан Н.Юра хониор, 4,5-р байрыг Сумын алдарт уяач А.Гэрэл-Очир, Г.Бямбасүрэн нар тус бүр 50,000 төгрөгөөр ивээн тэтгэж мялаалав.

Багийн дүнгээр 1-р байранд шалгарсан Баян-Өлзийт багийг Сумын сайн малчин С.Шижирбаатар, Г.Мөнх-Эрдэнэ, залуу малчин Б.Пүрэвсүрэн нар 150,000 төгрөгөөр ивээн тэтгэж оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5096
3683 / 72%
884 / 17%
256 / 5%
273 / 5%