Норовлин сумын харьяат БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын Хүндэт тээвэрчин Чулууны Загдаа агсны алдрыг мөнхжүүлэх, тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн ур чадварыг хөгжүүлэх, жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх, жолооны дүрмийг сурталчилан таниулах зорилготой “Сайн жолооч-2015” тэмцээнийг Сумын ИТХ-ын даргаар батлуулсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 2015 оны 01-31-ны өдөр Норовлин сумын Жаргалант багт тус сумын жолоочдыг хамруулан зохион явууллаа.
Тэмцээнийг сумын аварга шалгаруулах хүрээнд Буухиа, Дром үйлдэл, Дүрэм гэсэн төрлөөр явуулж, 4 хүний бүрэлдэхүүнтэй 6 баг бүрдүүлж Истана маркын машинаар оролцлоо. Дром үйлдлийн хувийн үзүүлэлтээр 1-р байранд Жаргалант багийн харьяат Хүндэт тээвэрчин Б.Төмөрпүрэв, 2-р байранд Жаргалант багийн харьяат Д.Цогтгэрэл, 3-р байранд Жаргалант багийн харьяат Т.Даваадорж, Тусгай байранд Жаргалант багийн харьяат Б.Мөнхтүвшин, Б.Баяндэлгэр нар тус тус байр эзэллээ. Багийн дүнгээр 1-р байранд г.Ариунжаргал ахлагчтай Мөнгөн жолоо баг, 2-р байранд М.Ганшагай ахлагчтай Уран жолоо баг тус тус байр эзэлж өргөмжлөл, медаль мөнгөн шагнал, шилжин явах цомоор шагнагдав. Тус тэмцээнийг зохион байгуулахад ивээн тэтгэгчээр Ч. Загдаа агсны төрөл төрөгсөд А. Нэргүй охин Н. Цэгмид, үр хүүхэд, ач зээ нар оролцов.