Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Адуучин Гантулгын нэрэмжит "Адуучин" тэмцээн зохион байгуулагдлаа.

2014-12-10

Норовлинчууд Монгол бахархалын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ны билэгт сайн өдөр Аймгийн аварга, сумын 7 удаагийн аварга адуучин Валхаан Дамдины Гантулга буюу "Адуучин Тулга"-ын үр хүүхдүүд "Адуучин" тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн Ангирт багийн "Улаан өндөр" гэдэг газарт болж 7 сумын 68 адуучин оролцсон адууны эдэлгээний өв соёлыг сурталчилсан өв соёлоороо бахарахсан жинхэнэ Монгол бахархалын өдөр байлаа
Тэмцээнд: 1-р байрт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын адуучин Хосбаяр,

      2-р байрт Хэнтий аймгийн Норовлин сумын Баян-Өлзийт багийн адуучин Машбатын Бямбаюмчин

     3-р байрт Хэнтий аймгийн Батноров сумын адуучин Цэрэнням

     Тусгай байрт Норовлин сумын адуучин Баасандоржийн Батгэрэл нар шалгарлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7082
5531 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%