Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

НОРОВЛИН СУМЫН ИТХ-ЫН НЭРЭМЖИТ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НАСАНД ХҮРЭГЧДИЙН “ШАТАР”-ЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2014-12-09

Монгол улсад шинэ үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг орон нутагт хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцогчдыг сонгон шалгаруулах зорилтын хүрээнд Норовлин сумын ИТХ-ын нэрэмжит сумын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн “Шатар”-ын тэмцээн 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдөр иргэний танхимд зохион байгууллаа. Тэмцээн эрэгтэй эмэгтэй гэсэн 2 төрлөөр явагдаж, эхний 3 байрыг шалгаруулж, медаль, мөнгөн шагналаар шагнав. Тэмцээнд 11 сонирхогчид бүртгүүлснээс:

Эрэгтэй:

1-р байранд Ангирт багийн малчин Т.Доржпүрэв

2-р байранд Жаргалант багийн иргэн Р.Батбаатар

          3-р байранд Жаргалант багийн иргэн Х.Энхбаатар

Эмэгтэй:

1-р байранд Жаргалант багийн иргэн Ц.Хишигдугар

          2-р байранд Жаргалант багийн иргэн Хүүхдийн цэцэрлэгийн нярав Д.Алтантуяа

3-р байранд Жаргалант багийн иргэн Д.Булгамаа нар тус тус байр эзлэв

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5085
3673 / 72%
884 / 17%
255 / 5%
273 / 5%