Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

НОРОВЛИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2014-12-09

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит есдүгээр хуралдаан 2014 оны 12 сарын 02-ны өдөр “Иргэний танхим”-д хуралдлаа. Хуралдаанд 21 төлөөлөгч оролцохоос 13 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 62 хувьтай байлаа. Хуралдаанд нийтдээ 7 асуудал хэлэлцэж, тогтоолын төслүүд 100 хувийн саналаар батлагдлаа.Үүнд:

  1. Норовлин сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
  2. ОНХС-ийн 2014 оны үлдэгдэл хөрөнгийг зарцуулах тухай
  3.  Хайгуулын лиценз цуцлуулах тухай
  4. Дасан зохицох төслийн хамтын ажиллагааны төлөвлөгөө
  5. Улз голын сав газрын Норовлин сумын 2015 оны төлөвлөгөө
  6. ЭМТөвийн 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх
  7. ЕБС-ийн 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх

Мэдээлэл, танилцуулгын цагаар Мөнх-Улз ХХК-ны үйл ажиллагааны талаарх мэдээлэл, мөн Ангирт багийн иргэдээс гарсан санал болох багийн төвийг шинээр барих асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжиж асуудлыг аймгийн холбогдох газарт хүргүүлж шийдвэрлүүлэх ажлыг чиглэл болгосны дагуу албан тоотыг хүргүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7076
5525 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%