Сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам болж өнгөрлөө
Сумын түүхт 90 жилийн ойн баяр наадмын арга хэмжээг сумын Засаг дарга П.Алтангэрэл нээж хэлсэн үгэндээ тухайн сумын хөгжил бүтээн байгуулалтад өөрийн сэтгэл зүрх, хүч хөдөлмөрийг харамгүй хайрласан нутгаа гэсэн сэтгэлтэй олон иргэдийн нэрсийг онцлон тэмдэглэсэн төдийгүй, үеийн үедээ алдар суу нь мөнхөрсөн олон гавъяатнуудын хийж бүтээсэн түүхэн замналыг эргэн дурслаа. Түүхт 90 жилийнхээ ойг тохиолдуулан Норовлинчууд томоохон бүтээн байгуулалтын ажлыг нилээдгүй хийсний дотор Залуучуудын талбай, Улсын их заргач Шихихутугийн номын өргөө, эрэлхэг хилчин Лувсандүрэвийн өндөрлөг, гэрэлтүүлэг, үр хойчдоо хадгалагдан дараа дараагийн он жилүүдэд үргэлжлэн бичигдэх оюуны бүтээл болох "Норовлин эрдэнийн орон", Норовлин цэнхэр хязгаар", "хүчит 64 бөх", ардын зураач Ядамсүрэнгийн уран бүтээлийн дээжис" зэрэг олон сайхан ном зэрэг олон ажлыг ард иргэдийнхээ сэтгэлийн өргөл, хүч хөдөлмөрөөр хийж гүйцэтгэлээ. Мөн бүтээн ибайгуулалтын ажил үүгээр зогсоогүй байна.