Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулж сумын ИТХ-ын төлөөлөгч, БИНХ-ын дарга нарын хамтарсан "СҮҮН ЦАГААН СЭТГЭЛИЙН АЯЛГУУ" хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж сумынхаа эхчүүд эмэгтэйчүүдэд бэлэг барьж, тоглолтын орлогоосоо Сайн үйлсийн дэм болгож баг тус бүрээс нэг өрх толгойлсон эмэгтэйчүүдийг сонгож тус бүрт нь 100 мянган төгрөгийн сэтгэлийн хандив өргөлөө. Үүнд Баян-Өлзийт багийн ӨТЭмэгтэй Нямхорол, Ангирт багийн ӨТЭмэгтэй Ч.Оюунчимэг, Онон багийн ӨТЭмэгтэй Б.Юмжирдулам, Жаргалант багийн ӨТЭмэгтэй Ю.Роза нарын эгч нартаа сэтгэлийн дэм өгсөн билээ. Тоглолтын дундуур 14-р төгсөлтийн хамт олноо төлөөлж Г.Оюунтуяа, Ө.Алтанзул нар нийт эмэгтэйчүүддээ баяр хүргэж, Сайн үйлсэд нэгдэж байгаагаа илэрхийлэн 50 мянган төгрөгийн хандив өргөв. Урлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан сумын ИТХ-ын эрхэм төлөөлөгч, БИНХ-ын дарга нар болон тоглолтын бэлтгэлийг хангаж хамтран ажилласан Соёлын төвийн хамт олон болон Эмэгтэйчүүдийн зөвлөлд талархал илэрхийльe. Сайн үйлс дэлгэрэх болтугай.